МҮОХ-ны байрны өмнөх "Бөртэ чоно" цогцолборыг иргэдэд нээлттэй, ногоон байгууламж бүхий талбай болгохоор болжээ. Энэхүү ажлын эхлэл болгож МҮОХ-ны өмнөх тоосгон хашаагаа нураасан байна.
Энэ талаар МҮОХ-ы Ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийн цахим хуудсандаа "Тамирчид, хүүхэд залуучууддаа ээлтэй, спортоор хичээллэх боломжтой талбай, заал танхимыг илүү олон болгох зорилтын хүрээнд хийгдэх нөр их ажлыг спорт-Олимпизмын их гэр бүлийн гишүүд, спорт холбоодтойгоо хамтран ойрын хугацаанд хийх болно" хэмээн бичсэн байв.
Сэтгэгдэл ( 0 )