Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт үргэлжилж байна.

Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(103.212.116.46) 2022 оны 06 сарын 05

энэ Нацагдорж гэж ”архитектор”-ын нэр хүндийг гутаасан, архитектурын ямарч ойлголтгүй, цүнх баригч одоо бас гараад иржээ, чи больж үз, чамд хотод хийсэн ганц ч аятайхан зүйл байхгүй, гагцхүү буснуулагч.

0  |  0
zochin(202.179.26.151) 2022 оны 06 сарын 04

udur bur ; muuhai muuhai TUTS nemegdeh um,yavaandaa ih ni ichij baga ni uilah um l bolno doo erthen tsegtselj baihgui bol

0  |  0
Иргэн(66.181.191.241) 2022 оны 06 сарын 04

Худлаа бүү яриад бай. Хэдэн жилийн дараа том том хотхонууд энэ хүрээлэнгийн газар дээр босно.

0  |  0
Top