Улсын Их Хурал дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг-уулзалт зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд яг одоо үргэлжилж байна.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3.6 дахин, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 м2, Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5.1 м2 байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )