Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль өнөөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын Хар усан тохойд эхэллээ.

Дадлага сургууль 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүтцийн нэгжийн алба хаагчид хамрагдаж байна.

Алба хаагчдын усанд сэлэх чадварыг сайжруулах, голын усны ослоос ард иргэдийн амь насыг авран хамгаалах, техник багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах тус дадлага сургууль гурав хоног үргэлжилнэ.

 Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top