Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдэд багачуудыг бүтээлч хөдөлмөрч, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД” зуслан өнөөдөр нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.
Нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын орлогч Ундармаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад албаныхан оролцлоо.
Тус зуслан Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хөтөлбөрөөр сурагчдыг хүлээн авч байна. Зусланд амарч байгаа хүүхдүүд цагаан идээ боловсруулах, учиртай уяа зангилаа сурах, монгол гэр барих, буулгах, өвлөн биелье бүжгийн сургалт, монгол ухаан арьс, эсгий урлал, багийн ажил-багийн тоглолт хөгжлийн хөтөлбөр, оньсон тоглоом наадгай гэх мэт олон хөтөлбөрт хамрагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )