Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас хороодын нутаг дэвсгэр гуу жалганд үерийн усаар хог хаягдал урсаж, шарилж ургамлыг ургалтын явц эрчимжсэн. Тиймээс дүүргийн Засаг даргын тамгын газар, хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 29, 30, 37 дугаар хороодын нутаг дэвсгэрийг хиллэсэн гуу жалганы хог хаягдал, шарилж ургамлыг Иргэдийн бүлгийн 28 ажилтан 13800 м.кв талбайг бүрэн цэвэрлэж 63,8 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн цэгт хүргэлээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайд 84 зам талбайн үйлчлэгч ажиллаж 1859640 м2 авто замын нуухны шороог шүүрдэж, 125680 м2 явган зам, ногоон байгууламжийн 78955 м2 талбайн шарилж ургамлыг цэвэрлэлээ.
Мөн хороодын нутаг дэвсгэрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг эрчимжүүлэн 07 дугаар сарын 20-ны өдрөөс шөнийн тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж 3 автомашин 12 рейсээр 10,7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.
Цаашид зуслан ногоон бүсийн чиглэлд шөнийн тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу ажиллуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )