СХД: Үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг аварлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Өчигдөр үдээс хойш орсон хүчтэй аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, хоёр автомашин, Аврах ангийн зургаан албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар ажиллаж, усанд боогдсон долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран, аюулгүй байдлын ханган ажиллалаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 16, 8, 13, 38 дугаар хороонд Эрдэнэтолгой, Улаанхуаран, Техникийн зах дүүрэг орчимд үерийн усны 11 удаагийн дуудлага ирсний дагуу аюулгүй байдлыг хангасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top