Өчигдөр /2022.07.26/ дүүргийн холбогдох хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийн хамтаар хороодод ажиллалаа. Ажлын хэсэг Улс, Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, Төлөвлөгөө, Дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, Хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, Төрийн үйлчилгээний хэрэгжилтийн талаарх асуудлуудтай танилцлаа.
Тодруулбал, Тавдугаар хороо ханийн материалд нийтийн нойлыг ашиглалтад оруулж өгөх, Зургаадугаар хороо Нийслэлийн автозамын газраас хийгдэж байгаа авто замууд газар чөлөөлөлтөөс болоод ажил гацсан, 23, 27 дугаар хороонд зургаан айлын газар чөлөөлж дууссан бөгөөд цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байгаа гэдгийг хорооны Засаг дарга нар хэлж байлаа. Мөн 39, 43 дугаар хорооны цогцолбор барилга барьж байгаа бөгөөд 39 дүгээр хорооны барилгын цогцолборын хажууд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хамт барих судалгааг хийж ирэх оны төсөв дээр суулгуулах үүргийг өглөө.
Мөн 39, 31 дүгээр хороог холбосон 800 метр зам тавих, Хамбын овооны 4,5 га талбайн тохижилт, 31, 11 дүгээр хороог дамнасан автозамын ажлуудтай танилцлаа. Хороонд бас нэгэн тулгамдсан асуудал болох гарааш буусан талбайн цэвэрлэгээг яаралтай хийж, ирэх нэгдэх гэхэд бүрэн цэвэрлэж дуусахыг Газрын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, ТЦҮ ОНӨААТГ-т үүрэг болголоо.
Энэ үеэр орон нутгийн зүгээс түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой тохижилтын ажил, тоглоомын талбайн засвар, газар чөлөөлөлт, авто зам засвар гэх мэт ажлуудыг газар дээр нь шийдвэрлэхийг холбогдох хэлтэс, албадын дарга нарт хэллээ.
Түүнчлэн хороо тус бүр намрын ногоон өдрүүдийг өрнүүлж ногоочдод талбай гарган иргэдийг эрүүл чанартай ногоогоор хангаж ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Яана даа хөөрхий үхэр коммунист монгол.
Энэ схдийн дарга мануухай юуч хийдэггүй сумкагийн суганы бөөс удахгүй сургууль цэцэрлэг эхлэх гэж бна мөнхийн түгжирдэг нарийн замаа яах гэж бна хогны машинч зогсож хогоо ачих боломжгүй бгаашд
Цамбагаравын арын дээшээ гарч байгаа авто замыг засахдаа бага зэрэг цаашлуулаад төв зам дагуу явган хүний гарц, автобусны буудал хийгээд өгөөрэй. Тэр хавийн гаражуудыг буулгана гээд байсан одоо буулгасан ч юм байхгүй, эзэмшигчид нь гараажаа өм цөм зөөгөөд бөөн хог л боллоо
yanaa ene avgai nariin uuhun guzee ymar muuhai hargadna be