Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрт хамрагдагсад өөрсдийн орондоо гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт манлайллыг үзүүлэх ба “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах олон улсын түвшинд явагдах яриа хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох юм.

Иймд доорх шаардлагыг хангасан алба хаагчид ОБЕГ-ын БЗХАГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Ананда /утасны дугаар: 263562/-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

  1. ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН НЭР:

“Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх нь”

 

Сургалтын хугацаа:

 

  • Магистрын хөтөлбөр:        2 жил (2023 оны 09 сар – 2025 оны 9 сар)
  • Докторын хөтөлбөр:           3 жил  (2023 оны 09 сар – 2026 оны 9 сар)

 

ХАМРАГДАХ САЛБАР: ҮНДЭСНИЙ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АГЕНТЛАГ

 

Тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй байх,
  • Англи хэлний мэдлэгтэй байх, /Тухайн сургуулиас тавигдах хэлний шаардлага/
  • Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх,
  • Магистрын хөтөлбөрт хамрагдагсад 35 наснаас доош байх,
  • Докторын хөтөлбөрт хамрагдагсад 40 наснаас доош байх, -5 буюу түүнээс дээш жил ажилласан байх
  • Квотын хэмжээ:5 хүн
  • Шаардагдах хэл:Англи хэл

 

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 22 -ны 12:00 цаг хүртэл /gantulga.gov@gmail.com/ хаягаар хүлээн авна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад бөглөх хэсэг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top