“World share” олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд “WORLD SHARE” Олон Улсын байгууллагад “Өсвөр үеийн кабинет байгуулах”, “Хүүхдийн хоол, шим тэжээл” төслүүдийг боловсруулан хүргүүлсний дагуу өнөөдөр (2022.08.08) тус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “WORLD SHARE” Олон Улсын байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга PARK HYUN-MO, Зөвлөлийн гишүүн HA BOK RAE, Монгол төсөл хариуцсан JUNG DAE HOON, Монгол дахь төлөөлөгч Э.Дарьсүрэн тэргүүтэй албаны хүмүүс болон дүүргийн холбогдох удирдлагууд оролцлоо.

Уулзалтын үеэр тус байгууллага нь 2022 оноос үйл ажиллагааны чиглэлээ улам өргөжүүлж, бүх салбарт дэмжлэг, тусламжийн гараа сунган ажиллахаар шийдвэрлэсэн талаар дурдаж цаашид хамтран ажиллах боломжтой нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар бидэнтэй санал, бодлоо солилцлоо. бидний хүргүүлсэн төслүүдээс гадна Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж, бүхий талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хүүхэд, багачууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг баяртайгаар хүлээн авч туслахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top