СХД-ийн 119 дүгээр цэцэрлэг 200 хүүхдийн өргөтгөлөөр хүчин чадлаа нэмэгдүүллээ

2022 оны 08 сарын 24

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 119  дүгээр цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

2022-2023 оны хичээлийн жилд хамран сурах тойргийн 320 орчим хүүхэд, багачууд шинэ байранд хүмүүжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, "Бөртэ трейд" ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэлээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ үргэлжилсээр байна.

Эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн и-монголиа цахим портал сайтаар бяцхан үрсээ бүртгүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top