Гурван төрлөөр ажил, мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангиас аврах ажиллагааны болон гал түймэр унтраах автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор ажил, мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээн гурван төрлөөр явагдаж, төрөл тус бүрээр аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний 100 метрийн ганцаарчилсан тархалтын төрөлд аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Буяндэлгэр, уран жолоодлогын төрөлд гал унтраах автомашины жолооч, ахлагч Г.Эрдэнэпүрэв, салааны тархалтын төрөлд гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Мэндсайхан ахлагчтай нэгдүгээр салаа тус тус шилдгээр тодорлоо.

Эх сурвалж: Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top