Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны бүтээн байгуулалтыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байна.

Тэдгээрийн нэг болох 17-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

  • 32 дугаар байрны хүүхдийн тоглоомын засвар шинэчлэлтийн ажил
  • 32, 33 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэн одоогийн бадлаар 85-90 хувийн биелэлттэй явж байна
  • 34а байрны 3 дугаар орцны гадна фасад хийгдсэн
  • 2021 он хорооны баруун талын далан дагуух авто грашуудыг буулгаж ногоон байгууламж бүхий дугуйн зам, явган хүний замын ажлыг бүтээн байгуулж 2022 онд Хорооны оршин суугчдын оролцоотой мод бут тарин арчилгааг тогтмол гүйцэтгэж байна
  • 32-р байрны “Бат золбоо” СӨХ өөрийн хөрөнгөөр 6 орцны дээврийг хэсэгчлэн засварлалаа.

Мөн Нийслэл, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2022-2023 онд хорооны байрын өргөтгөл, 33 дугаар байрны ардуур явсан авто замын засвар шинэчлэлт, Авто гарааш буулгасан газрууд болох 119 дугаар цэцэрлэг урд тал, баруун тал, 118 дугаар цэцэрлэг урд тал, 58 дугаар байрны зүүн тал, 34  дугаар байрны урд талд ногоон байгууламж бүхий авто зогсоол болон 33 дугаар байрны баруун талд 375 мкв талбайд авто зогсоол байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top