СХД: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахын үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлыг өнөөдөр /2022.09.06/ хуралдууллаа. Зөвлөлийн хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар болон Засаг даргын орлогч оролцож цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлын үеэр иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрт нь хуулийн дагуу хариу өгч хурдтай ажиллахыг санууллаа. Мөн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг тавих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг удирдлагуудад даалгалаа.

Хурлаар:

-Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ба шийдвэрлэлтийн тухай

-Гамшгийн эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээний тухай

-Өвөлжилтийн 2022-2023 оны бэлтгэл ажлын төлөвлөгөө болон бусад асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top