“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг болж өнгөрлөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг-ийг Монгол дахь НҮБ, Эдийн засаг хөгжийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад түншүүдтэй хамтран 2022 оны есдүгээр дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. 

Нээлттэй өдөрлөгт ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Философийн хүрээлэн, Технологийн инкубатор нийт 10 орчим инновацын бүтээгдэхүүн, технологийг танилцуулж оролцлоо.

Мөн Философийн хүрээлэнгээс тогтвортой хөгжлийн 17 зорилтод чиглэсэн Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ зэрэг 20 орчим судалгааны бүтээлийг олон нийтэд танилцуулав. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top