Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 273 ширхэг түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байдаг. Тэдгээрийн ихэнх нь автобусны буудал дагуу эсвэл сургууль, цэцэрлэгийн ойролцоо авто зам, явган зорчигч нарын хөдөлгөөнд саад учруулсан байдлаар байрласан нь олон.
Нийслэл хот өнгө нэмэн өөрчлөгдөхийн хэрээр ТҮЦ-үүд иргэдийн хэрэгцээ, шаардлагаас шахагдаж, хүнсний чанаргүй бүтээгдэхүүн худалдан, ойр орчимдоо бохирдол, хог хаягдлыг ихээр үүсгэдэг газар болж байгааг иргэд ихээхэн шүүмжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )