Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эмч нарыг зургаан цагийн дадлага, сургалтад хамрууллаа.
Сургалтаар хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдэд тохиолдож болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, авран хамгаалах, гэмтэж бэртсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын тусламж иртэл анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх зэрэг мэдлэг олголоо. Харин өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын эмч нарыг сургалтад хамруулж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )