НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Холбооны Улстай хамтран тус улсын Брисбэн хотноо 2022 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хурлыг зохион байгуулж байна.
Тус хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНСУ-ын дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын дэд сайд ноён Чотой уулзаж хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2006 онд эхэлснээс хойш өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Уулзалтаар хоёр тал үерийн эрт зарлан мэдээллийг системийг Монгол Улсад суурилуулж, нэвтрүүлэхэд БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай нягт хамтран ажиллахаар тогтлоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )