ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр монголын нийгмийн хөгжил, сэтгэлгээний өөрчлөлтийг философи, социологи, улс төр судлал, эрх зүй, буддын судлал, шашин судлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн ухааны үүднээс шинжлэн судалсан үр дүнг хэлэлцэх юм.
Тодруулбал, Цилософийн хүрээлэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн болон Сибирийн салбар, Алс дорнодын холбооны ИС, Буриадын Улсын ИС, БНХАУ-ын Өвөр монголын Багшийн ИС, МУ-ын Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Улс төрийн боловсролын академийн эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж байна.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи
Сэтгэгдэл ( 0 )