Утаажилтын бүсээс 98 иргэний амь насыг авран хамгаалжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 8 буюу нийт 34 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 98 иргэний эрүүл мэнд, амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1364, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 157, нийт 1526 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top