ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбараас 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Монголын философичдын өв-III” номын нээлтийг зохион байгууллаа.
Уг цуврал ботийн гуравдугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат философийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвийн нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, зохиогчийн намтар, бүтээлийн жагсаалт, баримт, гэрэл зургийг эмхэтгэжээ. Ботид Д.Дашпүрэвийн 1995 онд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнд философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон “Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд /нийгэм-философийн анализ/” нэгэн сэдэвт бүтээл багтсанаараа онцлог юм.
Доктор, профессор Д.Дашпүрэв нь 1979-1990 онд тус хүрээлэнгийн ШУКО болон Философийн секторын эрхлэгчээр, 1995-1996 онд Философи, социологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан.
Ботийг зохиогчийн үүсгэн байгуулсан Олон Улс Судлалын Дээд сургууль ивээн тэтгэж хэвлүүлжээ.
Номын нээлтэд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, СУИС, ОУСДС, ШУТИС-ийн БУХС, МУБИС, “Хангай” ДС, “Ач” АУДС, Монголын Философийн Холбоо, шавь нарын төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи
Сэтгэгдэл ( 3 )
Амарсанаа сайн байна баяр хүргэе.”Аажуухан явбал хол зам туулна”гэдэг зарчмаар явж байгаа бүсгүй -эрдэмтэн.Агрохими гэдэг чиглэлээр мэргэшиж яваа цөөхөн хүмүүсийн нэг мөн. Олон шинжлэх ухааны уулзвар учир ургамлын анатоми,физиологи,биохимийн гүнзгий мэдлэгтэй болж байж хөрсний үржил шимийг алдагдуулалгүй ургамлыг бордох агрохимийн ажил үр дүнтэй болдог билээ. Зөв эхэлсэн ажлын үр дүн сайн болсон учир эрдмийн зэргээ амжилттай ахиулсан хэрэг Одоо зүтгээд байждээ.