Азийн Тандан судлалын 43-р их хурал Монгол Улсад зохион байгуулагдана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 01

Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах зорилгоор “Азийн тандан судлалын 43 дахь хурал” 2022 оны аравдугаар сарын 3-наас аравдугаар сарын 5-ны хооронд “Hybrid” байдлаар зохион байгуулагдана.

Тус хурлыг дараах 6 байгууллага хамтран зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

 

  • Азийн Тандан Судлалын Холбоо /Asian Association on Remote Sensing
  • Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам / Ministry of Digital Development and Communications
  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам / Ministry of Education and Science
  • Шинжлэх Ухааны Академи / Mongolian Academy of Science
  • Монголын Гео-Мэдээллийн Холбоо / Mongolian Geo-Spatial Association
  • МонМэп ХХК / MonMap LLC

ACRS2022 - нэр хүндтэй хуралд нийт 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top