Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын ач холбогдол түүнийг сурталчилан таниулах, нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилготой “Даатгалтай Ирээдүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн 2091 сурагч, их дээд сургуулийн 518 оюутан хамрагдлаа.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд нийгмийн даатгалын ач холбогдол, сайн дурын даатгал, гар утасны апликэйшний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм.
Дээрх сургалтыг оюутан, сурагчдад Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн нийгмийн даатгалын газар болон Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид чиглүүлэн, хүргэлээ.
Мөн тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсрын хэлтэс хамтран ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )