Нийслэлийн хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд гал түймрийн 27, аврах ажиллагааны 8, нийт 35 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 960 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1392, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )