“Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал илтгэгчдийн танилцуулгаар үргэлжилж байна.
- Хурлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал”,
- УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Улсын онцгой комисс, Улсын онцгой комиссын шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”,
- НОК-ын Шуурхай штабын дарга З.Төмөртөмөө “Нийслэлийн онцгой комиссоос коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, сургамж, анхаарах асуудал”,
- МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор Т.Бэгзсүрэн “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын динамик тооцоолол” зэргээр илтгэл хэлэлцүүлнэ.
- Мөн ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн оролцоо”
- МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал ба сургамж”
- ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн хэв журам сахиулах цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа”
- ОБЕГ-ын мэргэжилтэн, ахмад М.Мөнгөнбаръяа “Тусгаарлан ажиглах байрны төлөвлөлт, зохион байгуулалт, тандалт судалгааны дүн”
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг “Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааны товч танилцуулга”
- Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Ковид ба Боловсрол”
- Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хямралын үеийн мэдээллийн харилцаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа”
- Эрүүл мэндийн сайдын Халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээ”
- Хилийн боомтын захиргааны Бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бямбаноров “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн хилийн боомтуудын үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулах юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )