“Тэрбум мод” ойн тогтвортой хөгжил олон нийтийн оролцоо, эдийн засаг сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.10.06/ болж байна.
Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь тэрбум модыг тарьж, ургуулснаар байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлөх шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулж иргэд, аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг ойлгуулахад чиглэгдэж байгаа юм.
Мөн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораториудыг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх замаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
- ШУА-ийн дэргэдэх “Тэрбум мод”-ны ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлгийн үеэр доктор Б.Ганзориг (БОАЖЯ),
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, академич Ч.Дугаржав
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны хангамж”, доктор А.Буянбаатар (ХААИС-Агроэкологийн сургууль),
- “Тэрбум мод ба Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх боломж”, Э.Очирсүрэн (Эрдэнэт ТӨҮГ)
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ололт амжилт”, доктор С.Гэрэлбаатар (МУИС),
- “Боловсон хүчний өнөөгийн байдал, хангамж”, доктор Ц.Банзрагч (ШУТИС),
- “Тэр бум” мод хөдөлгөөнд ойн аж ахуйн механикжуулалтын гүйцэтгэх үүрэг, хэрэгцээний шинжилгээ, Ц.Ганчөдөр (ГГБОСБЧ),
- “Тэрбум мод ба цөлжилт, газрын доройтлыг бууруулах боломж” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн төсгөлд нэгдсэн санал, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )