Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 07

Орхон аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас  хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

Команд штабын дадлага сургуульд бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм.

Орхон аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц хөгжсөн, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий нутаг дэвсгэр. Мөн төмөр замын системтэй. Тиймээс энэ удаагийн иж бүрэн сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top