ШУА-ийн ерөнхийлөгч Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчидтэй уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022.10. 07/ хүлээн авч уулзан дараах асуудлуудыг бодитоор дэмжиж, үр бүтээлтэй нягт хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд:

1. “Recommendation on Open Science” буюу Нээлттэй шинжлэх ухааны зөвлөмжийг хэрэгжүүлэхэд аргазүй, хүний нөөц, харилцаа холбоо, менежментийн тал дээр зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх.

2. Юнескогийн салбар зөвлөлүүд болох Дэлхийн шим мандлын хороо, тогтвортой гүний усны нөөц ашиглалтын хороодын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ШУА-ийн манлайлал оролцоог хангах.

3. Монгол улсын хөгжил дэвшилд Шинжлэх ухааны салбарын оролцоог хангах, бэхжүүлэх, механизмыг бүрдүүлэхэд анхаарч ЮНЕСКО-гийн дэргэд Шинжлэх ухааны үр дүнг нийгэм, үйлдвэрлэл, бодлого боловсруулагч нарт хүргэдэг Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл-бодлого боловсруулагчдын хамтран ажиллах бодлогын хороо байгуулах талаар судалж хариу өгөх.

4. Шинжлэх Ухааны салбар дахь эмэгтэй судлаачдын манлайллыг дэмжих үүднээс “Women scientists in Mongolia” award бий болгоход санаачилгатай ажиллан хамтрагч олж зохион байгуулах.

5. “World science day” буюу Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүр хамтран үр бүтээлтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top