ОБЕГ: Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.

Ажлын хэсэг мал аж, ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хариултуудыг өгсөн юм.

Мөн техник дундын үйлчилгээний трактор, тоног төхөөрөмжийг ашиглан аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нөөцөлж байгааг сайшаан, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Аймгийн орлогч дарга Ж.Александр болон Онцгой комиссын гишүүдтэй санал солилцон ажиллаж байна.

Эх сурвхлж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top