ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээн болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилготой ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг 2022 оны 11 сарын 9-өөс 11 сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тэмцээний техникийн зөвлөгөөөнийг ШУА-ийн Их чуулганы танхимд (БЗД, 13-р хороо, Офицеруудын ордны аюулгүйн тойргийн баруун урд, ШУА-ийн төв байр) 2022 оны 11 сарын 2-ны лхагва гарагийн 15:00 цагт болно. 

 

ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИРЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 ЗОРИЛГО:

Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилго оршино.

 ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ:

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 10 сарын 4-ний өдрийн А/111 тоот тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын хүрээнд 2022 оны 11 сарын 9-өөс 11 сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулна.

 ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

Шинжлэх Ухааны Байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хороо

 ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ: 

1.      Шатар

  • Холимог баг (эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүнтэй)
  • Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)

2.      Ширээний теннис

  • Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
  • Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
  • Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)

3.      Волейбол

  • Эрэгтэй баг (6+3 гишүүнтэй)
  • Эмэгтэй баг (6+3 гишүүнтэй)

4.      Сагсан бөмбөг

  • Эрэгтэй баг (5+3 гишүүнтэй)
  • Эмэгтэй баг (5+3 гишүүнтэй)
  • Холын зайн шидэлтийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)

ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:

 Техникийн зөвлөгөөн:

2022 оны 11 сарын 2-ны Лхагва гарагийн 15:00 цагт ШУА-ийн Их чуулганы танхим

(БЗД, 13-р хороо, Офицеруудын ордны аюулгүйн тойргийн баруун урд, ШУА-ийн төв байр)

 Нээлтийн ажиллагаа:

2022 оны 11 сарын 11-ний Баасан гарагийн 12:00 цагтЧингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу

ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд өөрийн байранд)

 Шатар:

2022 оны 11 сарын 9-ний Лхагва гарагийн 8:30 цагтХос мастер шатрын клуб (БЗД, 13-р хороо, ерөнхий боловсролын 84-р сургуулийн зүүн хойно өөрийн байранд)

 Ширээний теннис: 

2022 оны 11 сарын 15-ны Мягмар гараг 8:30 цагт Ширээний теннисний “Оч” клуб (ЧД, 1-р хороо, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талд, Улсын дээд шүүхийн байрны урд өөрийн байранд)

 Волейбол:

2022 оны 11 сарын 11-ээс 12-ны өдөр 8:00-21:00 цагт Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)

 Сагсан бөмбөг:

2022 оны 11 сарын 17-оос 18-ны өдөр 8:00-21:00 цагт Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)

 Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол:

2019 оны 11 сарын 18-ний Ням гарагийн 18:00 цагт Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)

 БАЙР, ШАГНАЛ:

Нийлбэр онооны шагналт байр:

  • Тэргүүн байр: Шилжин явах цом, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • Дэд байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • Гутгаар байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Багийн төрлийн шагналт байр:

  • 1-р байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • 2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • 3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • Шилдэг тоглогч: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

 Ганцаарчилсан төрлийн шагналт байр:

  • 1-р байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • 2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • 3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нийцсэн Монгол улсын засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага байна.
  • Багийн гишүүд нь Нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг сүүлийн 3-аас дээш сар тухай байгууллагаар төлөгдсөн үндсэн албан хаагч байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг 2022 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт цахимаар хавсаргана.
  • Багийн бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм шинжилгээний ажилтан байна.
  • Шатрын төрлийн багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 хүртэлх ахмад хүн оролцуулж болно.
  • Волейбол, Сагсан бөмбөгийн эрэгтэй багт төрөл тус бүрд 1 хүртэлх тооны тухайн байгууллагын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд оролцоогүй эмэгтэй үндсэн албан хаагч оролцож болно.
  • Багийн мэдүүлгийг 2022 оны 11 сарын 1-ний өдрийн 17.00 цагаас өмнө зохион байгуулах ажлын хэсэгт odongarav@mas.ac.mn цахим хаягаар хүргүүлсэн байна.
  • Тэмцээний хураамж 100,000 (нэг зуун мянган) төгрөг байна.

Тэмцээний удирдамжийг энд дарж авна уу. 

Холбоо барих: Н.Одонгарав – 86862050, odongarav@mas.ac.mn, Ц.Дашдэлэг – 95489828, dashdeleg@mas.ac.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top