ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Иргэд ярьж, удирдлагууд сонсов

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Өдрөөс өдөрт өнгө нэмэн, жишиг дүүрэг болохоор ажиллаж буй Сонгинохайрханчуудын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн арга хэмжээнийхээ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас “Иргэдээ сонсъё” уулзалтыг дөрөв дэх өдрөө зохион байгуулж байгаа юм.

Засаглалын байгууллага нь ард иргэдтэйгээ ойр байж гэмээн ахуй амьдралтай ойр, хөрсөн дээр буусан шийдвэрийг гаргадаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд нийт 43 хорооны иргэдтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсохоор зорьсон нь бусдад жишиг болохуйц үйл явдал юм.

Энэхүү үйл явдлыг сурвалжилахаар дөрөв дэх өдрөө үргэлжилж буй “Иргэдээ сонсъё” уулзалт болж буй Ерөнхий боловсролын 76-р сургуулийг зорилоо. Иргэд нэг үеэ бодоход амьдарч буй хороо, дүүргийнхээ асуудалд ач холбогдолтой хандаж, идэвхтэй оролцдог болжээ. 76-р сургуулийн спорт заал хөл тавих зайгүй, иргэн бүрт ярих, шийдвэрлүүлэх олон асуудал байгаа нь илт.

Уулзалтын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай:  “Засаг даргын үүрэгт ажлаа хүлээж аваад хамгийн эхэнд дүүргээ бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, Зам, нийтийн эзэмшлийн талбайг өргөжүүлэн тохижуулах, Хоггүй болгох, Төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, бизнес эрхлэгчдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчилдэг болгохоор зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэг 21 мянга гаруй гэрэлтүүлэгтэй болсноор дүүргийнхээ 90 гаруй хувийг бүрэн гэрэлтүүлж чадлаа. Мөн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг чөлөөлөх ажлыг хоёр жил дараалан гүйцэтгэлээ. Өнөөдөр зохион байгуулагдаж буй уулзалтаар шат шатны удирдлагын түвшинд шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар иргэдийн байр суурийг сонсож, шийдвэрлэнэ. Уулзалтуудаас харахад иргэд гэр хорооллын замыг сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарлаа хандуулах, дахин төлөвлөлтийг хийж эхлэх зэрэг асуудлыг тавьж байна. Эдгээрийг шат дараатай шийдвэрлэнэ” гэж ярьсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 11, 10, 28, 40 дүгээр хороо буюу баянхошуу, толгойт бүсийн айлууд халиа, дош хальдаг, айл өрхийн хашаанаас булаг ундардаг асуудлуудтай өвөл, зунын улиралд тулгардаг. Энэ асуудлыг шийдэхээр үерийн хамгаалалтын далангийн судалгааг 2021 онд гаргаж, Улс, Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд ирэх хоёр жил халиа, дошны асуудлыг арилгахад онцгой анхаарал хандуулах талаар дүүргийн удирдлагууд уулзалтын эхэнд дуулгалаа. Иргэд энэхүү шийдвэрт талархалтай хандаж байсан юм.

Тус дүүргийн хувьд өнгөрөгч найман жилд хийсэн бүтээн байгуулалтын үзүүлэлтээрээ Улсдаа эхний тавд, нийслэлдээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Энэ жил улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн бүтээн байгуулалтуудын багагүй хувь нь 8, 9, 10 дугаар хороонд хийгдсэн ажээ.

Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж: ““Баянхошуу дэд төв”-ийг түшиглэсэн олон бүтээн байгуулалтын ажил манай хороонд өрнөлөө. Тодруулбал, хэвтээ, босоо тэнхлэгийн авто замууд олон ашиглалтад орууллаа. Түүнчлэн “Баянхошуу амбултори буюу Ахмадын эмнэлэг”-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг зохион байгуулж, 150 ортой болголоо. Ингэснээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг дөхүүлэхэд улам дөхөм болсон.  Мөн хорооны нутаг дэвсгэрт байрлалтай төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг төвийн инженерийн дэд бүтцэд холбох ажил хийгдлээ. Томоохон байгууллагууд ийнхүү яндангаасаа салснаар манай хорооны агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд багассан талаар Агаарын чанарын албанаас мэдээллээд байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа:Баянхошуу дэд төвийн дэргэд дөрвөн айлын газрыг чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулаад байна. Мөн БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8 дугаар хорооны айл өрхүүд 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон. Түүнчлэн камержуулалт ажлын хүрээнд булагтын 1-р гудамжны зүүн үзүүр, Нуурын 1-6,9, ЗБЦ 1-р гудамж 20 ширхэг камер байршуулаад байна.

"Гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх" төслийн хүрээнд 2021- 2022 онд 110 айлын ариун цэврийн байгууламжийг шинэчилж, тус айл өрхүүдэд 1100 ширхэг мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүллээ” гэж ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Тодруулбал, дүүргийн хэмжээнд 2022-2023 онд 9 сургууль, 14 цэцэрлэг шинээр баригджээ.

-"ЦАРЦСАН" СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ-

Харин зарим сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга зогсонги байдалд ороод байгаа бөгөөд уулзалтад ирсэн иргэд тус сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга хэзээ ашиглалтад орох  талаар холбогдох хүмүүсээс тодруулж байв.

Уулзалт зохион байгуулагдсан ЕБ-ын 76-р сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн хүрээнд хөрөнгө оруулалт зогссоноос үүдэн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болоод байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд баригдаж буй 280 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор 35 хувьтай, царцаад байгаа аж. Үүнд дүүргийн удирдлагууд “Онцгой анхаарал хандуулж, холбогдох салбар яам болоод нийслэлийн удирдлагуудад хүсэлт хүргүүлж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа” тухайгаа ярилаа.

-ХОГНИЙ МӨНГӨ НЭМЭГДЭНЭ-

Түүнчлэн иргэд хог хаягдлыг хугацаанд нь ачдаггүйгээс болж, орчны бохирдол хэрээс хэтэрч буй талаар саналаа илэрхийлэв.

Энэ асуудалд дүүргийн удирдлагууд “Хог хаягдлын асуудал хүнд байдалд орсон. Айл өрхүүдээс хогний мөнгө гэж 2500 төгрөг хураадаг. Гэтэл айл өрхүүдийн гаргадаг хог хаягдлыг тээвэрлэхэд гаргадаг зардал энэ хураамжаас хэд дахин даваад байгаа. Хог тээвэрлэлтийн компаниуд зардлаа нөхөж чадахгүй байгаа учраас тэнд ажиллах хүн олдохгүй байна. Тиймээс оны босгон дээр нийслэлийн хэмжээнд хогний мөнгийг нэмэх асуудал яригдаж байгаа. Үүнийг бодит шийдвэр гэж харж байгаа учраас та бүхнийг дэмжихийг хүсье” гэв.

Иргэдийн зүгээс эрчимтэй өрнөж буй бүтээн байгуулалттай холбоотойгоор  “Дахин төлөвлөлт”-ийн ажлыг яаралтай эхлүүлэхийг мөн хүсэв.  Үүнд дүүргийн удирдлагууд “Ирэх 2023 оноос дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлнэ” гэж хариуллаа.

Дүүргийн удирдлагуудын иргэдээ сонсох уулзалт маргааш бусад хороодод үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Top