Аврагч, гал сөнөөгчид 175 удаагийн дуудлагаар 102 иргэний амь насыг авран хамгаалав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алба хаагч бүр аюулгүй байдлаа хангая” уриатай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аяныг өрнүүлж байна.

Аяныг хэрэгжүүлснээс хойш Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд ахуйн гал түймрийн 157, ой, хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 20 буюу нийт 175 удаагийн дуудлагаар 127 цаг үүрэг гүйцэтгэлээ.

Үүрэг гүйцэтгэлийн хугацаанд 102 иргэний эрүүл мэнд, амь нас, 12.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Аяны хүрээнд аврагч, гал сөнөөгч, тусгай албаны жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгийг ахиулах, дуудлага мэдээллийн дагуу хүрэлцэн очих, буцах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр 24 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: Hийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top