Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” академик сургалтыг зохион байгууллаа.

 Сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд хамрагдсан юм.

Сургалтаар гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгөх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагаанд Онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулах мэдлэг, мэдээллийг олголоо.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top