Д.Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулж өглөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар “Пушкины медаль”-аар шагнасан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов оны эхэнд ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж мэдэгдэж байсан.

Тэгвэл өнөөдөр /2022.11.4-нд/ тохиож  буй Оросын Ард түмний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулж өглөө.

Энэхүү шагнал нь  ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн шагнал бөгөөд  Д.Рэгдэлд Орос, Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгож байгаа юм байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(66.181.180.179) 2022 оны 11 сарын 04

20р зуундаа гацсан,төмөрөнд дуртай өвгөн вэ? ,тийм л их хэрэгтэй бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр ороод үзэхэд болох биш үү.

0  |  0
Зоч(103.161.242.66) 2022 оны 11 сарын 04

Одоо ч шагналаар хуурагдах монгол цөөрсөн биздээ....

0  |  0
Уншигч(64.119.25.210) 2022 оны 11 сарын 04

Төмөр зүүж өгчихөөд л төрийг нь ард түмэнтэй нь атгана гэж бодож байвал түй май шүү, өнөөгийн залуус өөр болсон.

0  |  0
Top