Улныхан - Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар ч болоогүй байсан Сараа сайд ядуу иргэдийг “Улныхан” хэмээсэн нь нийтийн шүүмжлэлд өртөж, суудлаасаа огцроход хүргэсэн юм.
Байгалаа - Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэлсэн үг сошиалд тренд болов. Тэр нь “Байгалаа”.
Өлөн - Татварын ерөнхий газраас и-баримт бүртгэлийн сурталчилгаа хийхдээ “Чи ямар өлөн юм бэ” гэх үг ашигласан нь олны шүүмж гэхээс илүү нийтийн элэг доог болов.
Зайсанд хүртэл утаа үнэртэж байна - М.Оюунчимэг гишүүний хэлсэн энэ үг мөн л олны эгдүүцлийг хүргэж, интернэт орчинд нэг хэсэгтээ ярианы сэдэв болсон юм.
Аргална даа - Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлсэн энэ үг нүүр номд нэлээн “сэвэгдэв”. Салбартаа үүссэн хүндрэлийг хэрхэн шийдэхээ хэлээгүй ч тэрбээр “Аргална даа” хэмээх үгээр олны амыг тагласан юм.
Би долоодугаар ангиасаа хойш нүүрсэнд гар хүрч үзээгүй - Нүүрсний хулгайд нэр нь холбогдсон Б.Анандбазар гишүүн өөрийгөө хэрэгт ямар ч холбоогүй гэж зарлахдаа хийсэн тайлбар нь энэ байлаа.
60 саяын цэцэг - Олны атаархал, анхаарал, гайхашралыг төрүүлж, цахим орчинд тэсрэлт хийсэн нэгэн үйл явдал бол яах аргагүй “60 саяын цэцэг” байлаа.
Эгүнэ - Дижитал хотын төлөвлөлтийн төсөлтэй танилцах үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Эгүнэ”-гийн онигоонд орсон юм. Тэрбээр монгол хэл ойлгодог анхны виртуал модель “Эгүнэ” гэгчтэй ойлголцох гэж чамгүй хичээсэн юм.
Серёжа - Энэ нэр ямар утгатай, яадаг хүн юм гэдгийг та мэдэхгүй байж болох ч ямарваа нэгэн байдлаар таныг сонссон гэхэд хилсдэхгүй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nБи бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг.\n\nХэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо бари