Арванхоёрдугаар сарын 6-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт нохойд уруулсан оноштойгоор ирж эмчилгээ хийлгэсэн есөн иргэнд эмнэлгийн ажилчид галзуугийн вакцин хийхийн оронд сүрьеэгийн эсрэг вакциныг тарьсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болоод холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат "ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам, Аймгийн нэгдсэн эмнэлгийн хамтарсан баг иргэдийн биед байнгын хяналт тавин ажиллаж байна. Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн эмчилгээ хийлгэж байна. ДЭМБ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу тус иргэдийг Улаанбаатар хот руу явуулж, нарийн шинжлүүлэх ажлыг өнөөдрөөс зохион байгуулахаар ажиллаж байгаа. Тус иргэдийг урсан нохдын хувьд бүгд эзэнтэй, хашааны ноход байсан. Бүгдийг усгалд оруулж, тархинаас нь галзуугийн шилжилгээний дээж авсан. Галзуу өвчин илрээгүй. Тус иргэдэд сүрьеэгийн вакцин хийлээ гээд сүрьеэтэй болсон гэсэн үг биш юм. Гэхдээ бид өвчтнүүдийг байнгын хяналтад байлгаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүнчлэн ёс зүйн хариуцлага алдаж, эмнэлзүйн залруулашгүй алдаа гаргасан Эрүүл мэндийн газрын дарга н.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна. Харин эмч, эмнэлгийн ажилчдын хувьд ёсзүйн хариуцлага тооцсон. Халах шийдвэр гараагүй. Гэхдээ цаашид ажлын хариуцлага, эмнэлзүйн чадавхаа нэмэгдүүлэх талын ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэлээ.
Түүний өнөөдрийн хийсэн хэвлэлийн хурлыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 1 )
Вакцин андууртал нь мэрэгжлиын бус хүн томилсон мэрэгжлийн хулгайчийг бас хал