ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Өнөөдөр 2023.01.18. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа, 17 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Энэ өдөр Японы кино найруулагч, жүжигчин, зохиолч Такэши Китано, Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кевин Костнер, Их Британийн жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Марк Райлэнс, дуучин Криспиан Миллс, Украины биатлонч, олимпын аварга Вита Семеренко, Испанийн хөлбөмбөгч Мигелон, Аргентины хөлбөмбөгч Лисандро Мартинес зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1825 оны энэ өдөр Оросын Их театрын шинэ байрыг ёслол төгөлдөр нээжээ.

1943 оны энэ өдөр Ленинградын бүслэлтийг эвдсэн байна.

1983 оны энэ өдөр Баруун болон Төв Европт “Першинг” дунд тусгалын пуужинг байрлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан нь хүйтэн дайны шинэ үе шатанд хүргэжээ.

2012 оны энэ өдөр Википедиа интернет дээрэмтэй тэмцэх тухай АНУ-д хэлэлцэж буй хуулийн төслийг эсэргүүцэн англи хэл дээрх сайтаа нэг өдрийн турш хаажээ.

Өнөөдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top