ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Өнөөдөр 2023.01.23. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа, 17 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -27 хэм, шөнөдөө -34 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Ричард Дин Андерсон, Монакогийн гүнж Каролина, Америкийн жүжигчин, продюсер, найруулагч Тиффани Тиссен, Нидерландын хөлбөмбөгч Арьен Роббен, супер модель Даутзен Крос, Испанийн хөлбөмбөгч Жозе Энрике, Английн хөлбөмбөгч Стивен Тэйлор, Финландын хоккейч Лео Комаров зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогджээ.

1950 оны энэ өдөр Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Гаагд Олон улсын хар тамхины конвенцод гарын үсэг зурж, мансууруулах бодисын хяналтын талаар олон улс анх удаагаа зөвшилцжээ.

1950 оны энэ өдөр Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлав.

1954 оны энэ өдөр Солонгосын дайны 14 мянган олзны хүн Тайваньд эргэн иржээ.

2005 оны энэ өдөр Киевт Украины гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн тангараг өргөх ёслол болжээ.

Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top