ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Өнөөдөр 2023.01.25. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандлаа, 17 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -27 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Энэ өдөр Бразилын жүжигчин, фотомодель Каролина Феррас, Оросын усанд шумбагч, дэлхийн аварга Ирина Лашко, жүжигчин Александр Петров, Канадын жүжигчин Миа Киршнер, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, дуучин, жүжигчин Тина Кароль, Испанийн хөлбөмбөгч Хавьер Эрнандес Креус, Америкийн дуучин Алиша Кис, Италийн дуучин Ноэми зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1922 оны энэ өдөр Ардын засгийн газраас “Хамжлагат ёсыг халах” тухай шийдвэр гаргажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1905 оны энэ өдөр В.И.Ленин “Орос дахь хувьсгалын эхлэл” өгүүллээ бичжээ.

Мөн Өмнөд Африкт хамгийн том алмааз “Куллинан” олджээ.

1919 оны энэ өдөр Нью-Йоркт дэлхийн хамгийн том зочид буудал “Пенсильваниа” нээгдэв.

1924 оны энэ өдөр Шамонид Зуны анхдугаар олимп нээлтээ хийжээ.

1932 оны энэ өдөр ЗСБНХУ болон Польш үл довтлох гэрээ байгуулав.

1938 оны энэ өдөр нарны идэвхжил өндөртэй холбоотойгоор Баруун Европт хойд туйлын туяа ажиглагджээ.

1942 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад Тайланд улс АНУ, Англид дайн зарлав.

1949 оны энэ өдөр Израилд анхны парламентын сонгууль болжээ.

Мөн Америкийн телевизийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслол анх удаагаа болжээ.

Өнөөдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top