Өнөөдөр 2023.01.26. Энэ жилийн 26 дахь өдөр ба он дуустал 339 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандаж, 17 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 16 хэм хүйтэн, шөнөдөө -32 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын галийн ажилтны өдөр, Дэлхийн экологийн боловсролын өдөр тохиож байгаа бол Энэтхэг Урлагийн бурхан Сарасватигийн өдөр, Панам Инженер, архитекторуудын баяр, Энэтхэг Улс тунхагласны өдөр, Уганда Эрх чөлөөний өдөр, Япон Соёлын үнэт зүйлсийг галаас хамгаалах өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Румыны цаазаар авахуулсан ерөнхийлөгч /1974-1989 он/ Николае Чаушеску, “Sony” корпорацыг үүсгэн байгуулагч Акио Морита, АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч Анжела Дэвис, Португалийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Жозе Моуриньо, “Формула-1”-ийн нисгэгч Серхио Перес, АНУ-ын жүжигчин Яа Яа Госселин нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:
1531 оны энэ өдөр Лиссабонд хүчтэй газар хөдлөлт, цүнами болсны улмаас 30 мянга орчим хүн амиа алдав.
1788 онд Сидней хотын суурь тавигдав. Тус хот Австрали дахь европчуудын анхны суурин юм.
1905 оны энэ өдөр Өмнөд Африк дахь “Premier” уурхайд 621 гр жинтэй “Куллинан” очир эрдэнэс олдов.
1939 оны энэ өдөр Вашингтон хотод болсон Онолын физикийн бага хурал дээр Нильс Бор цөмийн хуваагдлын нээлтээ танилцуулжээ.
1972 онд Хинтерхермсдорфт “DC 9” онгоц осолдож, 27 хүн амиа алдав. Онгоцны үйлчлэгч Весна Вулович 10 мянга гаруй метрийн өндрөөс шүхэргүй унасан ч амьд үлджээ.
1991 оны энэ өдөр Сомалийн Ерөнхийлөгч Сиад Барре эрх мэдлээ алдаж, танкаар өргөөнөөсөө оргон зугтаж байв.
2001 онд Энэтхэгийн Гужарат мужид хүчтэй газар хөдөлсний улмаас 13-20 мянган хүн амиа алджээ.
2020 оны энэ өдөр АНУ-ын Калабаст “S-76” онгоц осолдож, алдарт тамирчин Кобе Брайант амиа алдав.
Өнөөдөр билгийн тооллын 5, Могойг хүлэгч одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд,мал арвижна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )