Өнөөдөр 2023.01.27. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандлаа, 17 цаг 43 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах олон улсын өдөр. Мөн ОХУ-д Ленинградыг чөлөөлсний өдөр бол Туркменид Эх орноо хамгаалагчдын өдөр.
Энэ өдөр Их Британийн «Pink Floyd» хамтлагийн бөмбөрчин Ник Мэйсон, «Iron Maiden» хамтлагийн гитарчин Яник Герс, Америкийн жүжигчин Брижит Жейн Фонда, Норвегийн биатлонч Уле Эйнар Бьёрндален, Канадын уран гулгагч, олимпын аварга Эрик Рэдфорд, Америкийн дуучин Эшли Грэйс, Испанийн хөлбөмбөгч Кристиан Бикел, Италийн хөлбөмбөгч Стефано Петтинари зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1952 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.
1987 оны энэ өдөр БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоожээ.
2006 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1924 оны энэ өдөр В.И.Ленинийг оршуулжээ.
1944 оны энэ өдөр «Нэгдүгээр сарын аянга» ажиллагаагаар Лениградын бүслэлтийг бүрэн чөлөөлөв.
1945 оны энэ өдөр Польшт Освенцимын нацист хорих лагерийн хоригдлуудыг суллажээ.
1948 оны энэ өдөр АНУ-д магнитофон худалдаанд гарчээ.
1973 оны энэ өдөр Вьетнамд энх тайван сэргээж, дайн зогсоох Парисын хэлэлцээрийг үзэглэв.
Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс сайжирна.
Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )