БЗД: Сайн дурын цусны донорын үйлсийг сурталчиллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Манай улс цусаа бэлэглэх 96 өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах арга хэмжээг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгууллаа.

2015 оноос хойш бусдын амь насыг аварч буй доноруудаа алдаршуулах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

 

Хүн нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь насыг аврах боломжтой бөгөөд 76 удаа цусаа өгч 228 хүний амь насыг аварсан Ж.Цэрэндэжид хүрэл донор тэмдгээр шагнагдсан юм.

 

 

Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа нар оролцсон юм.

 

 

Бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг дэмжих энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд эрхэм доноруудаа талархал илэрхийлж, нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэж, цус цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бүрдүүлж оролцохыг Баянзүрх дүүргээс уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top