Ковид-19 цар тахлаас хойш Монгол Улсын малын тоо толгой эрчимтэй буурсаар байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал 2022 онд 71.1 сая толгой мал тоологдож түүхэн амжилтаа үзүүлж байсан бол үүнээс хойш тогтмол буурсаар 2025 оны эцэст 58.1 сая мал тоологдсон юм.
Тоо толгой хорогдоход ган, зуд ихээр нөлөөлдөг. Жишээлэхэд 2023-2024 оны зуднаар 14.3 сая толгой мал хорогдсон билээ. Дэлхийн санхүүгийн байгууллагуудын хийсэн дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ч энэ нь дам байдлаар нөлөөлсөн юм. Харин энэ байдал 2025 оноос эргэн сэргэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2025 онд 58.1 сая толгой мал тоологдсон нь өмнөх оныхоосоо 0.8% өссөн үзүүлэлт ажээ.
Ташрамд дурдахад Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар 2025 онд эрс нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан нь мал аж ахуйн салбарын тогтворжилттой холбоотой юм.

Сэтгэгдэл ( 3 )
жил болгон ган зуд болно гэсэн бэлтгэлтэй байхад яадаг байнам.
засс шал худ зуднаар хорогдож шалиагүй зуд нэрээр гадагш амьдаар нь болон махлаад зарсан нь их. Хэдэн малыг хэдхэн хүн зарж баяжиж байнадаа.
Чанаргүй тоо ч сайн юм биш дээ, ер нь тооны хойноос хөөцөлдөөд сайн юм болоогүй дээ