Өнөөдөр 2026.04.16. Энэ оны 106 дахь өдөр бөгөөд он дуусахад 259 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 00 минутад мандаж, 19 цаг 44 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн дуу хоолойгоо өргөх өдөр, Зааныг аврах өдөр тохиож байна. Улс орнуудаас Данид өнөөдөр Хатан хаан Маргретегийн мэндэлсэн өдөр бол Унгарт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах, АНУ-д Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр юм.
Өнөөдөр Америкийн дуучин Бобби Винтон, төгөлдөр хуурч Деннис Рассел Дэвис, сагсан бөмбөгч Карим Абдул-Жабар, Люксембургийн гүн Анри, Оросын жүжигчин, телевизийн хөтлөгч Иван Ургант зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1959 оны энэ өдөр БНМАУ-ын бурхны шашны төлөөлөл Төвөдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн төвөд лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.
2013 оны энэ өдөр Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
МЭӨ 1457 онд Египетийн фараон III Тутмос болон Кадешийн хаан Канаанитийн армийн эсрэг тулаан эхэлжээ. Энэ нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний бөгөөд анхны тулаан юм.
1853 оны энэ өдөр Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбайаас Тане хот руу зорчиж байжээ.
1947 оны энэ өдөр улс төрч, санхүүч Бернард Барух Өмнөд Каролина мужийн Сенатад анх удаа “хүйтэн дайн” гэсэн үгийг хэрэглэжээ.
1966 оны энэ өдөр Израилд Кока-Кола худалдаанд анх гарчээ
1972 онд АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас “Аполло 16” хөлөг хөөрчээ.
1990 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ.
2001 оны энэ өдөр Энэтхэг, Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.
2003 оны энэ өдөр 40 настай Майкл Жордан NBA-д сүүлчийн удаа тогложээ
2007 онд Виржиниагийн политехникийн сургуульд 23 настай оюутан Чо Сын Хи оюутны хотхонд гал нээж, 33 хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ.
2014 оны энэ өдөр БНСУ-д “Сэволь” хөлөг осолдож, 304 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )