ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.04.24. Энэ оны 114 дахь өдөр бөгөөд он дуусахад 251 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 45 минутад мандаж, 19 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр, Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног тохиож байна. Дэлхийн улс орнуудаас Балбад Ардчиллын өдөр, Замбид Хүүхдийн эрхийг хамгаалах, Гамбид Бүгд найрамдах улсын өдөр, Хятадад сансар судлалын өдөр, Энэтхэгт Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн өдөр, Монголд Генералуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр “Алтан бөмбөрцөг” наадмын 9, Грэммийн хөгжмийн наадмын 10 удаагийн шагналт жүжигчин, дуучин Барбара Стрэйсэнд, Италийн хөлбөмбөгч Алессандро Костакурта, Украины таван төрөлтийн тамирчин, дэлхийн аварга Ханна Мельниченко, Бельгийн хөлбөмбөгч Йан Вертонген, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Ри зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.

1997 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг баталжээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1800 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс Конгрессын номын санг байгуулж, ном худалдан авахад зориулж таван мянган ам.доллар төсөвлөв.

1833 оны энэ өдөр АНУ-д хийжүүлсэн усыг патентлуулжээ.

1953 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилльд сир буюу “хөлөг баатар” цол олгожээ.

1965 оны энэ өдөр Доминиканы бүгд найрамдах улсад төрийн эргэлт болж, Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсын иргэний дайн намжив.

1996 оны энэ өдөр АНУ “Терроризмтой тэмцэх, цаазын ял оноох тухай” хуулийг баталжээ.

2004 оны энэ өдөр АНУ Ливид 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоригоо цуцлав.

2013 онд Бангладешийн Саварад барилга нурж, 1127 хүн амиа алдаж, 2500 хүн бэртэж, гэмтжээ.

2022 оны энэ өдөр Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдов.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top