ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.04.28. Энэ оны 118 дахь өдөр бөгөөд он дуусахад 247 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 38 минутад мандаж, 20 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тохиож байна. Афганистанд энэ өдөр Афганы ард түмний ялалтын өдөр бол Барбадост Үндэсний баатруудын, Японд Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр, Индонезид Яруу найргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жессика Альба, Мэри Макдоннел, Нэнси Ли Гран, Брижит Мойнахан, Францын сансрын нисэгч Леопольд Эйартц, Шведийн хоккейч Никлас Лидстрём, Аргентины хөл бөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне, Испанийн жүжигчин, Оскарын шагналт Пенелопа Круз зэрэг алдартан  төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1944: БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаагаа олгож байв Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1964: БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1294 оны энэ өдөр Хубилай Сэцэн хааны ач хүү Төмөрийг Юань улсын хоёрдугаар хаан, Их Монгол Улсын зургаадугаар хаанаар өргөмжилж, Өлзийт цол хүртээжээ.

1914 оны энэ өдөр АНУ-д агааржуулагчийг патентлав.

1945 онд Италийн удирдагч асан Бенито Муссолини, түүний эхнэр Клара Петаччи нарыг цаазаар авчээ.

1952 оны энэ өдөр Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдаж, Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дуусжээ.

1969 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзав.

1973 онд “Pink Floyd” хамтлагийн “The Dark Side of the Moon” цомог Америкийн Billboard чартыг тэргүүлэв. Түүнээс хойш 741 долоо хоног буюу 14 жилийн турш тус чартад бичигджээ.

1978 оны энэ өдөр Афганистанд төрийн эргэлт гарчээ.

1986 оны энэ өдөр Чернобылын атомын цахилгаан станцын улмаас цацраг идэвхит бодис дэгдсэн гэдгийг ЗХУ-ын удирдлагууд олон нийтэд зарлав. Цацраг идэвхит бодисыг улам дэгдэхээс сэргийлэх ажилд Шведтэй хамтран ажиллахаар болжээ.

2001 онд АНУ-ын иргэн Деннис Тито анхны сансрын жуулчин болжээ.

2004 оны энэ өдөр CBS суваг Абу Грейб шоронгийн хоригдлуудыг Америкийн цэргүүд хэрхэн тамлан, доромжилж байгааг анх удаа удаа олон нийтэд үзүүлжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top