Өнөөдөр 2026.05.08. Энэ оны 128 дахь өдөр бөгөөд он дуусахад 237 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 22 минутад мандаж, 20 цаг 16 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр, Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоног, Өндгөвчний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Норвегид Эмэгтэйчүүдийн шөнө, БНСУ-д Эцэг эхийн өдөр, Канадад Алтанзул цэцгийн баяр, АНУ-д Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Италийн нэрт зураач Жиованни Баттиста Гаулли, Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильтийн хөвүүн Уиллиам Хенри Вандербильт, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Луйз Энрике, Нобелийн шагналт Америкийн биологич Х.Роберт Хорвитц, Испани-Америкийн нэрт дуучин жүжигчин Энрике Иглесиас зэрэг алдартан мэндэлжээ.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1541 оны энэ өдөр Испанийн нэрт аялагч Эрнандо де Сото Миссиссипи мөрөнд хүрсэн анхны хүн болжээ. Тэрээр тухайн үедээ "Рио де Эспириту Санто" гэж нэр хайрлажээ
1788 оны энэ өдөр Францын парламент ээлжит хуралдаанаараа засаг захиргааны нэгжүүдэд 48 шинэ шүүх танхим барихаар болов
1842 онд Францын нийслэл Парис хотод галт тэрэг хоорондоо мөргөлдөж 200 хүн амиа алджээ.
1886 онд Америкийн эм зүйч Жон Пембертон зохион бүтээсэн хийжүүлсэн ундаагаа "Кока-Кола" гэх нэрээр худалдаалж эхлэв.
1902 оны энэ өдөр Мартиникийн арлын Пелее галт уул дэлбэрч Сан-Пьерре тосгон бүрэн сүйрчээ. Гамшгийн улмаас 30 мянган хүн амиа алдсан байна.
1912 оны энэ өдөр Америкийн кино урлагийн алдарт "Парамаунт Пикчерс" албан ёсоор байгуулагджээ.
1962 оны энэ өдөр Лондонд троллейбуснууд сүүлийн удаа үйлчилгээнд гарчээ.
1972 онд Вьетнамын дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Умард Вьетнамын цэргийн агуулах, чухал боомтуудад бөмбөг хаях тушаал буулгав.
1978 оны энэ өдөр Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
1988 оны энэ өдөр АНУ-ын Иллиной мужид байрлах Беллийн корпорацид гал гарч 1AESS сүлжээ тасалдав. Энэ нь АНУ-ын телефон зах зээлийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй осол байсан юм.
2003 онд Конгод цэргүүд тээвэрлэсэн “Ил-76” цэргийн тээврийн онгоц 2200 метрийн өндөр нисэж явахад ачааны хаалга нээгдэж, 120 гаруй цэрэг унажээ.
2004 оны энэ өдөр Германы цагдаа нар компьютерын Sasser вирусийг бүтээсэн 18 настай залууг баривчилжээ.
2020 оны энэ өдөр Оросын усанд шумбагч “Витязь-Д” аппарат Марианы хонхрын ёроолд (10028 м).хүрчээ.
2025 оны энэ өдөр 267 дахь Ромын Пап лам XIV Лео сонгогдов.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )