ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Өнөөдөр 2026.05.12. Энэ оны 132 дахь өдөр бөгөөд он дуусахад 237 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандаж, 20 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 29 хэм дулаан, шөнөдөө 11 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Сербид өнөөдөр Армийн өдөр бол Финландад Эх орны өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Брюс Бокслейтнер, Стивен Болдуин, Ким Грайст, Эмилио Эстевес, Саманта Мэтис, Канадын жүжигчин Дебора Кара Ангер, Исландын кино найруулагч, жүжигчин Фридрик Тор Фридрикссон, Их Британийн жүжигчин Кэтрин Тейт, египет гаралтай Америкийн жүжигчин Рами Малек, Оросын уран гимнастикч, олимпын аварга Алина Кабаева, дуучин Виктория Дайнеко, Бразилын хөлбөмбөгч Марсело Виейра зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг бут цохижээ.

1958 оны энэ өдөр БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид нутаг буцаж буй хятад ажилчдын нэгдүгээр ээлжийг галт тэрэгний буудал дээр үдэж мордуулав.

1972 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотод гарын үсэг зуржээ.

1989 оны энэ өдөр ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1364 онд Европын ууган их сургуулийн нэг болон Польшийн хамгийн том их сургууль болох Ягеллоны их сургууль Краков хотод байгуулагджээ.

1510 оны энэ өдөр Анхуа аймгийн хунтайж Жү Жифан тэргүүтэй албаны хэд, хэдэн төлөөлөгчдийг цайллага нэрийн дор хоморголон устгав. Мин улсын их хаан Женгде үүнийг оройлон оролцсон бөгөөд Мин гүрэн улам хүчирхэгжсэн байна.

1551 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн эртний сургууль болох Сан Маркосын үндэсний их сургууль Перу улсын нийслэл Лима хотод байгуулагджээ

1949 оны энэ өдөр ЗСБНХУ Баруун Берлиний бүслэлтээ албан ёсоор зогсоов.

1965 онд ЗХУ-ын хөөргөсөн "Луна-5" хөлөг саран дээр сүйрэв.

1971 оны энэ өдөр Сен-Тропд Мик Жаггер, Бианка Перес-Мора Масияс нар гэрлэжээ.

2002 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Куба улсад тав хоногийн айлчлал хйихээр газардав. Тэрээр Куба улсад айлчлан Фидель Кастротой уулзсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон юм.

2008 оны энэ өдөр БНХАУ-ын Сычуань мужид 8 магнитудын хүчтэй газар хөдөлж 69 мянган хүн амиа алджээ.

2015 оны энэ өдөр Балбад 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 218 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

2018 онд Францын нийслэл Парис хотын гудамжинд хутгатай халдлага гарч нэг хүн амиа алдан, олон тооны хүн шархдав. Халдлагыг Чеченьд төрсөн 21 настай Хамзат Азимов гэгч үйлджээ.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top