Монгол Улсад агаарын хөлгийн нийлүүлэх тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан компани байгуулахаар болжээ. Энэ компани нь Монгол Улсын 60%, ОХУ-ын 40% эзэмшилтэй байх агаад Төрийн өмчийн хамтарсан компани байх аж. Тус компани нь нисэх буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааг хариуцан, менежментийг удирдах чиг үүрэгтэй байна.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр нь Монгол Улсад урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх ач холбогдолтой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хэлснээр агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажих, олон улсын стандартын шаардлага хангасан түлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр авах боломжтой юм байна.
Ташрамд дурдахад Монгол Улс агаарын хөлгийн түлшний импорт өсөж 2024-2029 онд 90 мянган тонноос илүү хэмжээний түлш импортоор авчээ. Уг тоог 2022 оныхтой харьцуулбал бараг 20 мянган тонноор нэмэгдсэн гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )