Зэсийн баяжмалын экспорт 6700 тонноор буурлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Он гарснаас хойш буюу I-IX сарын хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос даруй 6700 тонноор буурсан үзүүлэлт аж. Нэг тонн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1332.7 ам.доллар болж өнгөрсөн онтой харьцуулахад дөрвөн хувиар үнэ буурсан нь экспорт буурахад нөлөөлсөн байна. Үүнээс гадна АНУ-Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн зэсийн үнэ буурахад цаашлаад зэсийн баяжмалын экспорт буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл юм.

Хэдийгээр “Рио Тинто”, “Вали” зэрэг томоохон компаниуд зэсийн баяжмалын зах зээл ойрын хэдэн жил тогтвортой байна гэж харж байгаа ч зэсийн зах зээл тогтворгүй байна. Дэлхийн банкны судалгаагаар оны сүүл буюу 11-12 сарын хооронд зэсийн баяжмалын үнэ эргэн сэргэнэ гэж таамаглаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top